СРМ консалтинг Дорнод аймгийн Дээшлэх нар ХХК-ийн захиалгаар стратеги төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлээ. Зөвлөх үйлчилгээ нь дотоод, гадаад хэрэглэгч, өрсөлдөгчийн судалгаа, борлуулалтын шинжилгээ, байгууллагын шинжилгээ зэрэг өргөн цар хүрээтэй хийгдсэн бөгөөд 4 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Уг төсөл нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр, Европын холбооны санхүүжилттэй хэрэгжсэн юм.