СРМ консалтинг орон нутагт эмнэлэг, эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Говийн Сондор ХХК-ийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүллээ. Харилцагч компани стратеги төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний хүрээнд 3 жилийн стратеги төлөвлөгөө, голлох ажилчдын чиг үүрэг, ажлын гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтүүдийг тодорхойлсон болно. Зөвлөх баг зөвлөх үйлчилгээний явцад эмийн худалдааны борлуулалт, эмнэлгийн үйлчилгээний цогц байдал, үйлчилгээний хурдыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээг харилцагч компанитай хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ компанийн удирдлагын багийг чадавхжуулах сургалт, семинаруудыг зохион байгууллаа.
Харилцагч байгууллагын тухай:
Говийн Сондор ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд Говь-Cүмбэр аймгийн Сүмбэр, Шивээ-Говь сумдад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Тус компани 2020 онд амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий Энхбилиг эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулан үйл ажиллагаа өргөжүүлсэн болно. Говийн Сондор ХХК нь Говь-сүмбэр аймгийн ТОП аж ахуйн нэгж, Онцлох байгууллагаар удаа дараа шалгарсан, үйл ажиллагаа нь өргөжин тэлж буй хувийн эрүүл мэндийн байгууллага юм.
Уг төсөл нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжсэн болно.
|