СРМ консалтинг орон нутагт жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нарлаг Сэлэнгэ Мөрөн ХХК-ийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүллээ. Харилцагч компани стратеги төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ авснаар 3 жилийн стратеги төлөвлөгөө, голлох ажилчдын чиг үүрэг, ажлын гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Мөн онлайн худалдаа, сошал мэдиа, дэлгүүрийн зохион байгуулалтын сургалтуудад хамрагдаж, үе шаттай хөгжүүлэлт хийхээр төлөвлөлөө.
Харилцагч байгууллагын тухай:
Нарлаг Сэлэнгэ Мөрөн ХХК нь Style дэлгүүр нэрээр орон нутгийн хэрэглэгчдэд танигдсан бөгөөд гутал, хувцас, тавилга, электрон барааны худалдаа эрхэлдэг. Style дэлгүүр энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Тус төсөл нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга (We-Fi) хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжсэн болно.
#Strategy #Businessplan #Managementconsulting #Growth #SRMconsulting #EBRDinMongolia #StyleShop
|