УТАС: (+976) 75077373
Блог

ФРАНЧАЙЗЫН УДИРДЛАГА / ФРАНЧАЙЗ БИЗНЕС

Гэрээний нэг тал (эрх шилжүүлэгч) нь нөгөө талд (эрх хүлээн авагч) амжилт нь нотлогдсон бизнес тогтолцоог хуулбарлан тодорхой брэндийн эрх олгож урьдчилан тохиролцсон эхний болон явцын төлбөрийн үндсэн дээр байнгын дэмжлэг үзүүлэх бизнесийн харилцааг франчайз гэнэ.

Франчайзийн гэрээ нь лиценз, дистрибьютер, агентлаг болон бусад төрлийн эрх олгох гэрээнээс ялгаатай бөгөөд бизнесийн үйл явц, ноу-хауг дамжуулах цогц тогтолцоо болохыг дээрх тодорхойлолтоос харж болно.

Зураг 1. Органик бизнес ба франчайз бизнесийн өсөлт

Франчайзыг бүрдүүлэгч үндсэн элементүүдэд:

  • Бизнесийн өсөлт, хөгжлийн түүх
  • Тогтвортой концепт, тогтолцоо
  • Брэнд хөгжүүлэлт, бүртгэлтэй оюуны өмч
  • Сайтар хөгжүүлсэн сургалтын хөтөлбөр, мэдлэг дамжуулах тогтолцоо
  • Гинжин нийлүүлэлтийн хэлхээ
  • Мэдээллийн технологи, программ хангамж
  • Тогтмол дэмжлэг, харилцаа холбоо

Зураг 2. Франчайз бизнесийн давуу болон сул тал (Франчайз эрх эзэмшигч болон хүлээн авагч)

Франчайз эрх эзэмшигч, франчайз хүлээн авагчид харилцан ашигтай байх зарчимд тулгуурладаг ба үүний тулд хөрөнгө оруулалт, франчайз эрх болон рояалти төлбөрийн тооцоолол урьдчилан хийгдсэн байх шаардлагатай.

Зураг 3. Франчайз эзэмшигчийн хяналтын түвшин франчайзын төрлөөр

Франчайзын цар хүрээнээс хамаарч мастер франчайз, бүс нутгийн хөгжүүлэлт (area development), нэг нэгжийн франчайз ба хамтарсан компани гэсэн төрөл хэлбэрүүд байдаг. Мастер франчайз нь бүс нутаг, улс орны түвшинд төлөөлөх томоохон гэрээг хэлдэг бол нэг нэгж нь заасан бүс, газарт үйл ажиллагаа явуулах бие даасан нэгжийг хэлдэг. Монгол улсад олон улсын томоохон франчайз бизнесүүд хамтарсан компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бол дотоодын франчайз бизнесүүд төдийлөн хөгжөөгүй байна.

Та Франчайзын удирдлага сургалтанд бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

#Франчайз #ФранчайзМенежемент #ФранчайзГэрээ #ФранчайзМонгол #МастерФранчайз #ӨсөлтийнСтратеги #Стратеги