УТАС: (+976) 75077373
Зөвлөх үйлчилгээ

Манай мэргэжилтнүүд стратеги төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээгээр компанийн зорилтод зах зээлийн орчин, хэрэглэгч болон өрсөлдөгчдийг судалж, компанийн өнөөгийн байр суурийг тодорхойлж, дунд урт хугацааны үйл ажиллагааны болон маркетингийн стратегийг тодорхойлдог. Зөвлөх үйлчилгээний үр дүнд компани “Бид хаана байна вэ?”, “Бид хаашаа явж байна вэ?” гэсэн асуултад хариулт авч, стратеги томьёолол бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болдог. Бид стратеги томьёоллыг SWOT, Porter’s five forces, OSGM шинжилгээний аргачлалыг ашиглан харьцуулан дүгнэдэг.