Бизнесийн байгууллагуудад үйл ажиллагааны бодлого, журмууд харилцан уялдаагүй, хяналт сайжруулалт, шинэчлэлт тогтмол хийгддэггүй байдал түгээмэл ажиглагддаг. Бид бизнесийн үйл ажиллагааны бодлогын болон хэрэгжүүлэлт (дүрэм, журам, зааварчилгаа)-ийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж сайжруулалтыг хийдэг. Үүнд:
- Бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагын бодлого
- Хүний нөөцийн бодлого, журмууд
- Хөдөлмөрийн дотоод журам
- Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ
- Сургалт хөгжил, ажилд авах, ажлаас халахтай холбоотой журам, зааварчилгаа
- Санал хүсэлт шийдвэрлэх, баримт бичиг үйлдэх, хадгалах журам, зааварчилгаа
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчин (ХАБЭАБО)-ны бодлого, журмууд
- ХАБЭАБО-ны бодлого
- Нөөц, үүрэг хариуцлагын журам
- Эрсдэл, онцгой байдлын журам, зааварчилгаа
- Санхүү, НББ
- Санхүү бүртгэлийн стандарт журам, зааварчилгаа