УТАС: (+976) 75077373
Мэдээ

Хувийн эмнэлгийн стратеги төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүллээ

2022-05-02   256

СРМ консалтинг амбулаторийн үзлэг, лабораторийн шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгтэй зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж эмнэлгийн стратеги төлөвлөлтийн ажил гүйцэтгэлээ. Стратеги төлөвлөгөөг боловсруулах, хөгжүүлэх явцад гадаад хэрэглэгч, эмнэлгийн үйлчлүүлэгчийн судалгааг хийж, орон нутгийн хувийн эмнэлгийн үйлчилгээний зах зээлийн багтаамжийг тодорхойллоо. Мөн удирдлагын баг, нийт ажилтнуудын дунд олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтууд зохион байгууллаа.

Тус төсөл нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг дунд бизнесийг дэмжлэх хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжсэн болно.

#SRMconsulting #Strategy #Growth #SME #Mongolia

 

» буцах