СРМ консалтинг компани Эртний цамхаг констракшн ХХК-ийн захиалгаар стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд иргэний болон үйлдвэрлэлийн барилгын зах зээл, хандлага, компанийн боломж ба эрсдэлүүдийг үнэлж, компанийн стратеги төлөвлөгөөг боловсрууллаа. Мөн тус зөвлөх үйлчилгээгээр компанийн бизнес профайлыг бий болгож, удирдлага, хүний нөөц, маркетингийн бодлого, журмуудыг сайжруулах ажлыг гүйцэтгэлээ.
Харилцагч компанийн тухай:
Эртний цамхаг констракшн ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан ба барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн 30 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Тус компани нь сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээс гадна олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн барилга угсралтын ажлуудыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэж энэ чиглэлд туршлага хуримтлуулаад байна.
#construction #constructionproject #strategy #businessprofile #businessdevelopment
|