УТАС: + 976 70007100
Арга хэмжээ

2016 оны 03-р сарын 25, 26-ны өдрүүдэд “Safety & Health Expo” 2016-г Сэйфти Ресоурс Монголиа ХХК Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төвтэй хамтран, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын дэмжлэгтэйгээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд (МҮХАҮТ) зохион байгууллаа.

Энэ жилийн “Safety & Health Expo” 2016-г Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан үг хэлж, МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Л.Батнасан, Сэйфти Ресоурс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нямдорж нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар үйл ажиллагааг нээлээ.

Төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны салбар, дотоодын болон олон улсын 60 гаруй байгууллагын төлөөлөл 800 гаруй зочид, оролцогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл мэндийн өнөөгийн хөгжил, хууль эрхзүй, тэргүүн туршлагатай танилцаж, энэ чиглэлээр үйлчилгээ, техник технологи, бараа материал нийлүүлэгчтэй уулзаж, харилцан туршлага солилцсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн “Safety & Health Expo” 2016 арга хэмжээ шилдгүүдээ тодруулж өргөмжлөл гардууллаа. “Шилдэг Оролцогч”-оор Монэнзим ХХК, “Шилдэг Бүтээгдэхүүн”-ээр ГБТ Трейдинг ХХК-ийн Артишок бренд шалгарлаа.

Экспод оролцогч байгууллагууд:


Баянгол эмнэлэг, Бодь Даатгал, Би Си Ти ХХК , Грийн химистри ХХК, Химвоч ХХК /Chemwatch/, Их газрын чулуу ХХК , Инжин Илч ХХК, Ашид Буян ХХК, Монхимо ХХК, МСМ Групп ХХК, Новалинк ХХК, Safety Jogger ажлын гутал, Сэйфти энд куалити ХХК, Бродер Мерчантс ХХК, Хорол Коллешн ХХК, Мооднуус ХХК, Си Даблью Эм Жи Эл ХХК, Жи Ди Эс Ай Ти ХХК, ГБТ Трейдинг ХХК, Монэнзим ХХК, РТТ ХХК, Хөхмөнхсервис ХХК, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар    

Экспогийн үеэр тавигдсан илтгэлийн сэдвүүд:


"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд" Хуульч, судлаач Ц.Батнасан илтгэл татах

"ХАБЭА-ын талаар төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь" ХЭМСТ, ХАБЭМ газрын дарга П.Энхтайван 

"Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм" Хуульч, судлаач Ц.Батнасан илтгэл татах

"Аюулгүй ажиллагаа, эрсдэл болон даатгал" Бодь даатгал ХХК-ийн Даатгалын менежер Б. Өнөболд илтгэл татах

"Хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой эрсдэлийн удирдлагын хөтөлбөр" Оюу Толгой ХХК-ын ЭМААБО-ны хэлтсийн менежер Б.Долгор

"Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээ" ОБЕГ, Ахлах дэслэгч Г.Энхцолмон илтгэл татах

"ХАБЭА-н туршлага, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд" Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ илтгэл татах

"Өргөх, зөөх машин механизмын аюулгүй ажиллагаа" МХЕГ - Өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан илтгэл татах

“Түгжих, пайзлах системийг нэвтрүүлсэн тэргүүн туршлага” УБЦТС ТӨХК-ийн ХАБЭА-н ажлын хэсгийн ахлагч Т.Дашдаваа илтгэл татах

“ХАБЭА-н шинээр батлагдсан дүрэм, журмуудын талаар” Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ илтгэл татах

"Яаралтай тусламжийн иж бүрдлийн хэрэглэх зөв дадал" Монхимо ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ариунаа 

"Гараар гүйцэтгэх ажлын эргономикийн асуудал" АШУҮИС – НЭМС-ийн багш Д.Нарансүх илтгэл татах

“Замын хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацын тэргүүн С.Энхтөр илтгэл татах

"Химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийн үед авах арга хэмжээ" Грийн Химистри ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваацэрэн илтгэл татах

"Мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь" ХЭМСТ-ын Хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга А.Цэнгэлмаа илтгэл татах

"Ажлын талбар дахь ХАБЭА-н үйл ажиллагаанд миний үүрэг оролцоо" И Си Си ХХК-ийн ХАБЭА-н менежер Ч. Чинзориг илтгэл татах

"ХАБЭА-н нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хэдэн төгрөгийн зардлыг хаах вэ?" Трансвест Монголиа ХХК-ийн ХАБЭАБО-ны менежер Б.Ганжигүүр илтгэл татах

"Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээг үнэлэх, тохирсон хэрэгслийг сонгох" Д.Үүрийнтуяа

“Safety & Health Expo” 2016 зургуудаас


Нээлтийн үйл ажиллагаа

Нээлтийн үйл ажиллагаа

Үзэсгэлэнгийн танхим

Үзэсгэлэнгийн танхим

Үзэсгэлэнгийн танхим

Хурлын танхим

Хурлын танхим

Хаалтын үйл ажиллагаа

Нээлтийн үйл ажиллагааны "Аюулгүй ажиллагааны зааварчилгаа"-г энд дарж үзнэ үү.

 

Цаашид жил бүр зохион байгуулагдах тус арга хэмжээний зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, төрийн холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагааны бодлого, чиглэлийн талаар мэдээлэл авах, шилдэг туршлагыг хуваалцаж, харилцан хамтын ажиллагааг дэмжих замаар аж үйлдвэрийн салбарт гарч буй осол, бэртэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

 

Бидэнтэй холбоо барих: Эс Ар Эм консалтинг, Улаанбаатар - 17043, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 81, Поларис тауэр, Утас: +976 70007100; +976 94486844, И-мэйл: srmconsulting007@srm.mn;