УТАС: + 976 99008707
Арга хэмжээ

corporate wellness program байгууллагын эрүүл мэндийн хөтөлбөр

Орчин цагийн бизнесийн өрсөлдөөн, ажлын үр дүнгийн өндөр хүлээлт, уртасгасан ажлын цаг зэрэг нь ажилчдад сэтгэлзүйн болон биемахбодийн эрсдэлүүдийг бий болгож байна. Харилцаа холбооны байнгын бэлэн байдал, дэлхийн хэмжээнд өрсөлдөх ажлын хэрэгцээ шаардлага нь ажил амьдралын зааг ялгааг тодорхойлоход улам хүндрэлтэй болгож байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудад эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс болон эрүүл мэндийн зардлын хоорондын уялдаа холбоо маш сайн судлагдсан байдаг. Гэвч ажил эрхлэлттэй холбоотой нийгэм сэтгэл зүй, бие махбодын өвчлөл, түүнээс үүдэх сөрөг нөлөөлөл нь буурай хөгжилтэй улс орон төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч тодорхой түвшинд байсаар байна.

Тэгвэл байгууллагын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөрт хамтрагдсанаар ажилтан амьдралын зөв хэмнэл, дадалд суралцаж эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх боломжтой болох юм. 

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Хэрэв та ажлын байранд эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга авах хүсэлтэй байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

Бидэнтэй холбоо барих: Сэйфти Ресоурс Монголиа ХХК, Улаанбаатар - 14252, Сүхбаатар дүүрэг, Нарны зам - 53, Саруул төв, Утас: 89009207; 80188406, Э-мэйл: support@srm.mn; safetyresourcemongolia@gmail.com