УТАС: + 976 70007100
Зөвлөх үйлчилгээ

Худалдан авалт хангамжийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?

Компанийн худалдан авалт хангамжийн үйл ажиллагаа нь компанийн хөрөнгийг захиран зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх бизнесийн үйл ажиллагааны чухал функц юм.

Эс Ар Эм (SRM) консалтинг нь компанийн Худалдан авалт хангамжийн бодлого, журмыг тодорхойлох, өгөгдлийн сангийн мэдээллийг сайжруулах, оновчтой болгох, барааны нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар Худалдан авалт хангамжийн үйл ажиллагааны шилжилт, тогтолцоог бий болгох зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Компани Худалдан авалт хангамжийн үйл ажиллагаанд шилжиж, чиг үүргийн тогтвортой байдлыг хангаснаар бизнесийн хурд нэмэгдэж, дунд болон урт хугацаанд хөрөнгийн зарцуулалтын үр ашигтай байдал нэмэгдэж, зардлын хэмнэлтийг бий болгодог.

Зөвлөх үйлчилгээ хэрхэн, ямар үе шаттай хэрэгждэг вэ?

Эс Ар Эм консалтингийн зөвлөх үйлчилгээ нь дараах үе шаттай явагддаг. Үүнд:

  • Тодорхойлох – үйлчлүүлэгч компанийн худалдан авалт хангамжийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ? худалдан авалт, хангамж рүү шилжихэд ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна вэ? гэдгийг тодорхойлох үе шат юм. Тус үе шатанд компанийн чиг үүргийн удирдлага, ажилтнуудтай ярилцаж, холбогдох бодлого, журмуудтай танилцаж, өгөгдлийн сангийн мэдээлэл дүн шинжилгээ хийдэг.
  • Хэрэгжүүлэх – компанийн худалдан авалт хангамжийн баримт бичгийн болон үйл ажиллагааны түвшинд шаардлагатай өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийдэг. Эл үе шатанд компанийн Худалдан авалт хангамжийн чиг үүргийн нэгжтэй хамтран ажиллаж, зөвлөн туслалцах, сургалтаар хангах, шилдэг туршлагуудыг хуваалцах арга техникүүдийг хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэлтийн үр дүнд компанийн Худалдан авалт хангамжийн тогтолцоо сайжирч бүтээмж болон хурд нэмэгдэх ба зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх чадамжтай болно.
  • Тогтворжуулах – үйлчлүүлэгч компаниудтай тогтмол харилцаатай ажиллаж тодорхой хугацаанд Худалдан авалт хангамжийн тогтолцооны нийцлийг хангах, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн үйлчлүүлэгч компанийн худалдан авалт хангамжийн баг, ажилтнууд нь СРМ консалтингийн худалдан авалт хангамжийн мэдээллийг тогтмол хүлээн авахын зэрэгцээ эвэнт арга хэмжээнд оролцож мэдлэг ур чадвараа тасралтгүй сайжруулах болно. 

Компани зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлагаа хэрхэн тодорхойлох вэ?

Компани худалдан авалт хангамжийн үйл ажиллагааны одоогийн түвшинг тодорхойлох онлайн асуулгын хүсэлтийг srmconsulting007@gmail.com хаягаар илгээн хүлээн авах боломжтой. Анхан шатны буюу онлайн асуулга нь үнэ төлбөргүй бөгөөд ахисан түвшний асуулга, судалгааг байгууллагын худалдан авалт хангамжийн үйл ажиллагааны цар хүрээг харгалзан үзэж үнийн санал боловсруулж өгнө. Хэрэгцээ шаардлага тодорхойлох асуулга, судалгаа нь зөвлөх үйлчилгээний тодорхойлох үе шатны нэг хэсэг юм.

Мөн түүнчлэн компани худалдан авалт хангамжийн одоогийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан зөвлөх үйлчилгээг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар авч болдог. Үүнд:  

  • Худалдан авалт хангамжийн шилжилт
  • Барааны нөөцийн төлөвлөлт, хөрөнгийн бүртгэлийн менежмент
  • ERP системийн шилжилт

Зөвлөх үйлчилгээг авснаар компанийн үйл ажиллагаа хэрхэн сайжрах вэ?

Зөвлөх үйлчилгээг авснаар компанийн:

  • Шийдвэр гаргалтын тодорхой бус байдал үгүй болж бизнесийн хурд нэмэгдэнэ;
  • Нэгжийн чиг үүрэг тодорхой болж, алба хэлтсийн хоорондын уялдаа холбоо сайжирна;
  • Худалдан авалт хангамжтай холбоотой зарцуулалт төлөвлөлттэй болно;
  • Стратеги зорилтдоо хүрэх арга замаа тодорхойлно;
  • Мэдээллийн нээлттэй, ил тод байдал сайжирна;
  • Бизнесийн тасралтгүй байдал сайжирч, эрсдэл буурна;
  • Зарцуулалтын үр ашигтай байдал нэмэгдэж, зардлын хэмнэлт бий болно;

 

Бидэнтэй холбоо барих: Эс Ар Эм консалтинг, Улаанбаатар - 17043, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 81, Поларис тауэр, Утас: +976 70007100; +976 94486844, И-мэйл: srmconsulting007@gmail.com;