УТАС: (+976) 75077373
Зөвлөх үйлчилгээ

МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнес менежментийн өөрчлөлт, тогтвортой амжилтад хүргэх мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Манай мэргэжилтнүүд дараах чиглэлүүдээр зөвлөгөө өгч хамтран ажилладаг.  Үүнд:

  • Хүний нөөцийн менежмент
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчин
  • Санхүү, НББ-ын стандарт
  • Чанарын менежмент
  • Хууль эрхзүйн нийцэл, хэрэгжилт
  • Бизнес стратеги
  • Бизнес төсөл, төлөвлөгөө

Менежментийн зөвлөгөө нь дараах 3-н үндсэн үе шат, цаг хугацааны үечлэлтэй байна.

  1. Тодорхойлох: Бизнесийн үйл ажиллагаатай танилцаж менежментийн зөвлөгөөний цар хүрээг тодорхойлон танилцуулах (Ажлын 3-5 хоног);
  2. Хэрэгжүүлэх: Тодорхойлсон цар хүрээний дагуу менежментийн зөвлөх баг ажиллах буюу хамтран ажиллах (Үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран 1-6 сар);
  3. Тогтворжуулах:  Зөвлөх үйлчилгээний дагуу хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийн ажлуудын үр дүнг хэмжих, шаардлагатай сайжруулалтын ажлуудыг (PDCA циклын дагуу) хийх, зөвлөмж, дэмжлэг үзүүлэх (Ихэвчлэн 6-24 сар);