УТАС: + 976 94897876
Мэдээ

Стратеги төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний төслийг дүгнэх уулзалт

2020-02-04   286

СРМ консалтинг ажлын гутал үйлдвэрлэлийн Билэг Дизайн ХХК-ийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлаа дуусч, төслийг дүгнэх уулзалтаа хийлээ. Стратеги төлөвлөгөөний зах зээлийн судалгааны явцад дэвшүүлсэн таамаглал маань нотлогдож байгууллагын зах зээлд (B2B) борлуулалтаа нэмэгдүүлэх өргөн боломжийг нээж, хүрэх арга замыг тодорхойллоо. Мөн бид зөвлөх үйлчилгээний хугацаанд компанийн удирдлагуудад бизнесийн өдөр тутмын асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, дотоод болон гадаад харилцаа холбоогоо сайжруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөн тусалж ажиллаа.

Билэг Дизайн ХХК-ийн тухай:

Билэг Дизайн ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Үйлдвэр нь өдөрт 60-100 хос хоншоор болон улны хамгаалалттай (S3 стандарт) ажлын гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани нь УБЦТС, Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы Дулааны түгээх сүлжээ ТӨХК-иуд, МонЭнКо ХХК, Ачит Ихт ХХК, Тотал дистрибюшн ХХК зэрэг эрчим хүч, уул уурхай, барилгын салбарын төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж байна. 

Бизнесийн зөвлөх үйлчилгээний боломж ба хөнгөлөлт:

Хэрэв танай компанид байгууллагын зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нэвтрэх, зах зээлээ өргөжүүлэх, борлуулалтаа өсгөх, үйлдвэрлэл, түгээлтийн бүтээмжээ нэмэгдүүлэх,  нийлүүлэлтийн сүлжээгээ оновчтой болгох хэрэгцээ шаардлага тулгарч бол бидэнд хандаарай. Танай байгууллага доорх нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд ЕСБХБ-ны Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрөөр дамжуулан зардлын 75-50%-г эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Бизнесийн зөвлөх үйлчилгээ авах боломжтой.

Хөтөлбөрт хамрагдах нөхцөл:  Боруулалтын орлого <20 сая евро, ажилтны тоо 250<

Билэг Дизайн ХХК-тай холбоо барих: Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, "Монгол Транс" ХХК-ийн байр; Утас: 99135377, 88892277; Имэйл: bilegdesign@gmail.com;

 

» буцах