УТАС: + 976 99008707
Зөвлөгөө

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал 

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилтан, ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд санаа тавин хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоог бий болгосноор танай хамт олон тогтвортой бизнес хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хуулиудын шаардлагыг хангаж, бизнесээ өргөжүүлэх боломжтой болно. Бидний зөвлөх үйл ажиллагаа танд энэ давуу талуудыг бий болгоход чиглэдэг.

 

ТОГТВОРТОЙ БИЗНЕС

Ажлын байран дахь эрүүл, аюулгүй ажиллагааг хангаж гэнэтийн осол, эндэгдлийн эрсдэлийг багасгах нь үйлдвэрлэл, үйлчилгээг саадгүй эрхэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэс, танай компанийн ажил, бизнесийн амжилтын угтвар нөхцөл. Бид таны амжилтад бодит хувь нэмэр оруулах чадвартай мэргэшсэн хамт олон болохын хувьд танай компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж, хэвшүүлж, сайжруулж, холбогдох баримт бичгийг боловсруулж таны амжилтын хөтөч, гэрч байх болно.

 

ТӨРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль ба бусад холбогдох хуулийн дагуу төрийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Бид Монгол улсын хууль тогтоомжоор шаардсан хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлын тогтолцоог захиалагч компанид бий болгож, холбогдох бизнесийн үйл ажиллагааны салбар дахь төрийн стандартуудыг хэрэгжүүлэхэд зөвлөж, шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулж, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан гэрээт мэргэжилтнээр захиалагчийг хангаж өгөх замаар төрийн байцаагчийн хяналт, шалгалтыг амжилттай давж гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

 

БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ

Гадаад улсын компанийн монгол дахь гэрээлэгч, олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлэгч болохын тулд та гадаад улсын гэрээлэгчийн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах ёстой бол бид танд тусална. Манай компанийн үүсгэн байгуулагчид олон улсын нэр хүндтэй компаниудад ажиллаж байсан туршлага, хэлний ба салбарын мэдлэгтээ тулгуурлан танай компанид гэрээлэгчийн шаардлагыг биелүүлсэн стандартыг нэвтрүүлэх, бичиг баримтыг боловсруулах, орчуулах үйлчилгээг чанартай үзүүлж, таны бизнесийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахдаа баяртай байх болно.

Бидэнтэй холбоо барих: Сэйфти Ресоурс Монголиа ХХК, Улаанбаатар - 14252, Сүхбаатар дүүрэг, Нарны зам - 53, Саруул төв, Утас: 89009207; 80188406, Э-мэйл: support@srm.mn; safetyresourcemongolia@gmail.com