УТАС: + 976 70007100
Бидний Тухай

Бидний зарчим, үзэл баримтлал

САЙН ХАРИЛЦАА, САЙН ТҮНШЛЭЛ

Бид үйлчлүүлэгчтэй урт хугацааны сайн харилцаа, түншлэлийг бий болгохыг эрмэлзэнэ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид үйлчлүүлэгчийн бизнесийн онцлог, үйл ажиллагааг судалсны үндсэн дээр түүний бизнесийн зорилт, хэрэгцээнд нийцэх үйлчилгээг санал болгоно.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЭХ

Бид зөвлөх үйлчилгээ, сургалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгчийн хүлээлтийг давуулан биелүүлэхийг зорино.

ЭРГЭХ ХОЛБООТОЙ НАЙРСАГ ХАРИЛЦАА

Бид зөвлөх үйлчилгээний хэрэгжилтийн үйл явцыг хянах, тохируулга хийх, сайжруулах үйлчилгэ санал болгож, эргэх холбоотой, найрсаг харилцааг бий болгоно.

ҮНИЙН УЯН ХАТАН БОДЛОГО

Бид захиалагчийн бизнесийн онцлог, цар хүрээнд тохирсон үнийг санал болгож, хэт өндөр үйлчилгээний үнэ шаардахаас зайлсхийнэ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗАРДАЛ, ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭХ

Бид мэргэшсэн зөвлөх үйлчилгээний мөн чанар нь үйлчлүүлэгчийн бизнесийн амжилт, хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа тайван явуулах нөхцлийг бүрдүүлэхэд оршдогийг ухамсарлаж, үйлчлүүлэгчийн зардал, цаг хугацааг хэмнэсэн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. 

ШААРДЛАГА ХАНГАСАН БАРИМТ БИЧИГ АШИГЛАХ

Бид шаардлага хангахгүй эсвэл оюуны өмчийн эрхийн зөрчилтэй баримт бичгүүдийг ашиглахаас татгалзана.

ХУУЛЬ ДЭЭДЛЭХ

Бидний зөвлөх үйл ажиллагаа Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль, компанийн тухай хууль болон бусад хуулиудтай холбогдох тул бид өөрсдийн хуулийн мэдлэгээ үргэлж дээшлүүлж, үйлчлүүлэгчид хуульд нийцсэн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ.

 

Бидэнтэй холбоо барих:  Эс Ар Эм консалтинг, Улаанбаатар - 17043, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 81, Поларис тауэр, Утас: +976 70007100; +976 94486844, И-мэйл: support@srm.mn; safetyresourcemongolia@gmail.com;