УТАС: + 976 70007100
Бидний Тухай

Ажлын байран дахь эрүүл, аюулгүй ажиллагааг хангаж гэнэтийн осол, эндэгдлийн эрсдэлийг багасгах нь үйлдвэрлэл, үйлчилгээг саадгүй эрхэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэс, танай хамт олны ажил, бизнесийн амжилтын угтвар нөхцөл билээ.  

Сэйфти Ресоурс Монголиа ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, байнгын хяналт тавих тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Бид ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, ослын судалгаа хийх, ажлын байрны аюулгүй байдал ба осол, онцгой байдлын төлөвлөгөөг боловсруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын баримт бичгийг бэлтгэх, орчуулах гэх мэт бүхий л төрлийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх чадвартай мэргэшсэн хамт олон. Бид үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тохирсон аюулгүй ажиллагааны тогтолцоог бий болгож хэвшүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулж байна.

“Мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах нь ихээхэн цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэж, ажлын байрны аюулгүй байдалтай холбоотой өөрөөс шалтгаалах эрсдэлийг багасгахад жинтэй хувь нэмэр оруулж, бизнесийн амжилтад нөлөөлж байна.” гэж манай үйлчлүүлэгчид хэлдэг нь бидэнд урам зориг өгдөг.  

Манай компанийн үүсгэн байгуулагчид аюулгүй ажиллагааны шаардлага өндөр уул уурхайн олон улсын компаниудад ажиллаж мэргэжлийн туршлага олж авсан. Манай хамт олон зөвлөх үйлчилгээг уул уурхай, барилга, зам тээврийн компаниуд, сүү ба сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд, талх чихрийн үйлдвэрүүд, супермаркет, ресторан, пабууд зэрэг том, дунд, жижиг бизнесүүдэд үзүүлж байна.  

Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төр-бизнес, бизнес-бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц өгөх  „Safety & Health Expo“ 2016 арга хэмжээг Монголд анх удаа санаачлан зохион байгуулж байна. Бидний энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар гэх мэт төрийн голлох байгууллагууд, Монголын тэргүүлэх уул уурхай, барилга, хүнд ба хөнгөн үйлдвэр, зам тээвэр, үйлчилгээний компаниуд дэмжин оролцож байна. Бид энэ үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төр-бизнес, бизнес-бизнесийн сүлжээг бий болгосон ба цаашид австрали, европын мэргэжилтнүүдийг үйл ажиллагаандаа татаж оролцуулах зорилготойгоор ажиллаж байна.

Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалах, байнгын хяналт тавих тогтолцоог бий болгох хүсэлтэй байгууллага, тэдний гэрээлэгч, оролцогч талуудад мэргэжлийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.